Бүх төрлийн цоож онгойлгож түлхүүр тааруулж өгнө./ жич; нууцыг хадгална../
Манай / Нугасны муухай дэгдээхэй/ эмнэлэг нь дараахь үйлчилгээ үзүүлнэ
Майга алцан засна, нүүр амийг нь татна , хамрыг нь сунгана, хөдөөний охидын хацрын улаан арилгана, хотын охидын хөхийг хийлнэ,эрүүлжүүлнэ,тураана, таргалуулна, дээш нь сунгана, доодxийн янзлана,хөлийг нь үрнэ хумсийг нь халтартуулна, шүд соёо сугална суулгана ,хялар долир засна, хазгай муруйг нь тэгшилнэ, архи тамхинаас гаргана, тархи толгойг барина, Шаварт суулгана, наранд хатаана, элэгний вайрусийг нь тоолно, бэлгийн өвчнөөс нь салганаа ...тавтай морилнуу
ОXУ-с орж ирээд удаагүй байгаа арматарын төмөр аягүй хямд зарна.. ТИК ийн 4 давхарт гараад дунд хаалгаар дотогш ороод Ганбаатай сэмхэн уулзан уу
Тахианы хулхи өндөг хийгч зарна
Эх орны хишгээ авсан хүмүүсийг Эрээн , Утай Гүмбэнд аяалуулна
Өөртөө итгэлтэй, шийдчихсэн,богино хугацаанд баяжихийг хүсдэг байр машины мөнгийг сарын хугацаанд саадгүй олж санхүүгийн эрх чөлөөнд хүрч сайхан амьдрае гэвэл дэлхийн топ лидэр монголын топ лидэр 2004 оны топ тархи угаагч өөр юуны ч билээ топ лидэр танд туслахыг хүсэж уриж байна . Жич; сүлжээ биш сүлжээ,
Захиалгаар хурдан шуурхай ,цэвэрхэн ,найдвартай буудаж үйлчилнэ..
Дээд боловсролтой , харицааны соёолтой ,царайлаг , нуруулаг эмэгтэйг цэвэрлэгчээр ажилд авна..
Архи уудаггүй ,алиа марзан, тамхи татдаггүй , амаа татдаг,ард нь юу ч болж байсан урагшаа харж явдаг дадлага туршлагтай даргын жолооч ажилд авна.
Хөлөөрөө орж ирсэн машааныг хөдөөнийхөнд зарна ардаа мотор нь байгаа шүү урд нь эрээд байв.
Өндөр царайтай охин санхүүгийн тусламж үзүүлэх сахалтай халзан хамаагүй өвөөтэи дотно танилцана..
гомпуутэрийн анахан, дунд аа,гөөнзгий,бүр гөөнзгий, өшөө цаашаа улаам гоонзгойрээд байдааг корстээ элсээлт авч байнаа.. танай яаарарай...
0-3 насны хүүхдийг уншиж, хуулж , бодож, эргэцүүлж ,наймаа хийж сургана..
Солонгосын виз гаргана. 20-с 25 насны халзан , үүдэн шүднээсээ дунд талын 3 нь байхгүй бол сайн.
Манай мэргэжил сургалтын төв баарчин, боовчин, шоовчин.хогчин,архичин,каарачин,няаарав, ну.а. нинжа а г-н дамжаанд байнга элсэлт авч байна..
Гаднаасаа онгойдоггүй дотроосоо нэвтэрдэггүй 2 талдаа далавчтай, зөөлөн хамгын гол нь улам нимгэн болсон тул бүсгүй та одоо пампэрстай мэт харагдахгүй боллоо..
Угаалгын нунтаг пиээрийг хэрэглэснээр таны амьдрал аз жаргалаар дүүрэн болно.
Би урд нь халтайгаад сэгсийгээд л явдаг байлаа л да харин одоо Даавыг хэрэглэснээр улам сайхан болсон шуу...
Гадаад дотоодын нислэгээс гадна манайх диваажин руу шууд нислэг үйлдэж байгаа ... МИАТ компани

